Япон улс Жо Байденыг Олимпын наадамд урихаар төлөвлөж байна


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Энэ тухайгаа тэрбээр парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна. Олимпын наадмыг зохион байгуулахад “Долоогийн бүлэг”-ийн орнууд дэмжлэг үзүүлснийг харгалзан үзвэл энэ нь зүй ёсны хэрэг юм” гэж Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийг урихтай холбоотой төлөвлөгөөнийх нь талаарх асуултад хариулахдаа хэлжээ.

Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д айлчлах төлөвтэй байна. Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно.

Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна