С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно


УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан дээр Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгөв.

С.Амарсайхан: “Халдварын тоо эрс өсөж байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлаар өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ.

Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн байгаа. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад Хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн.

Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой зарим байгууллагын цөөн тооны албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна