Хятад улсын Синофарм эмийн үйлдвэрийн Синовак /Vero Cell/ 1000 тун вакциныг эхний ээлжид халдварын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдад хийж эхэлжээ. Дараагийн ээлжид Онцгой, Цагдаа зэрэг галын шугамд ажиллаж буй албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах юм байна. Өнөөдөр орой нэмж 1000 тун вакцин хүлээн авахаар болсон баяртай мэдээг аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ үеэр өглөө. Аймгийн хэмжээнд цаашид 70.000 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна