Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дако 10/Б дугаар байрны 1 дүгээр орцонд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 3 сарын 26-ны өдрийн 19:31 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан 19:37 цагт очиход иргэн Ж-ийн гэрт халуун тогоо шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Иргэн Ж /54 настай, эрэгтэй/ угаартсан байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна