Ням гаргийн өглөө хүчтэй шороон шуурга дэгдсэнтэй холбогдуулан Бээжин хотын эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүллээ гэж Хятадын нийслэл хотын захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.
Бээжингийн цаг уурын албанаас мэдээлснээр, шороон шуурганы улмаас зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Мөн хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс арав дахин давсан байна.
Бээжингийн эрх баригчид “ойрын хэдэн цагт гудамжинд өнгөрөөх хугацаагаа багасгахыг” иргэддээ зөвлөжээ. Ахмад настан, хүүхдүүд, амьсгалын замын өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг хатуу зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна