УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлажээ

8 цаг 6 минутын өмнө

С.Эрдэнэ тамга, тэмдгийг нь эзэмшиж буй тус намын шинэ даргаар НИТХ дэх АН-ын бүлгийн дарга М.Тулгат сонгогдсоныг албан ёсоор зарлав.

М.Тулгат болон түүнтэй өрсөлдсөн нэр дэвшигчид үг хэлэх үеэр уг сунгаанд оролцсон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл дараагийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Би энэ сонгуульд оролцсон 50-иас дээш настай, 60-аад оны нэр дэвшигч байлаа. Яагаад насаа хэлж байна вэ гэхээр миний өмнө дахин нэг даваа байна. Миний хувьд АН-ын даргын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн залуустайгаа хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна