Олон нийтийн сүлжээнд Чингисхаан нэрээр танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр (2021.03.28) согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай маргаан дэгдээсэн билээ.
Тэрбээр шаардлага тавьсан замын цагдааг доромжилж, фэйсбүүкт согтуугаар машин жолоодож яваа үйлдлээ лайв хийсэн ба түүнийг хэсэг хугацааны дараа цагдаа нар саатуулан, эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасанжаргал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоножээ.
Түүний дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэгт зааснаар (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих) хариуцлага тооцохоор болсон байна.
Өөрөөр хэлбэл, иргэн М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох аж.
Харин иргэн М.Баасанжаргалын замын цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна