Ганц бие 4 эмэгтэй тутмын 3 нь "аавын гүзээтэй" залууд дуртай


Олон улсын цахим болзооны Dating.com сайтад явуулсан санал асуулгын дагуу ганц бие эмэгтэйчүүдийн 75 хувь нь "аавын гүзээтэй" залууд дуртай, гүзээтэй залуутай болзохыг зөвшөөрнө гэжээ. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь "Хамтрагчаа сонгоход биеийн галбир хамаагүй" гэж хариулсан бөгөөд гадаад үзэмжээс илүү зан чанарыг эрхэмлэхээ мэдэгджээ.  

Харин тус сайтын ердөө 15 хувь нь л гэдэсний зургаан булчинтай залууг илүүд үзнэ гэжээ. 

"Кино болон телевизийн шоунд барби хүүхэлдэйний эрэгтэй дүр Кен бүхий биеийн хэлбэрийг хамгийн сайхан нь мэтээр дүрсэлж, хамтрагчаа сонгохдоо ийм галбиртай залууг илүү анхаарах ёстой мэт дүр зураг буулгадаг. Харин бидний санал асуулгын дүнгээс бодит байдал ямар байгаа нь харагдаж байна. Хамтрагчаа сонгоход биеийн галбир ямар байх нь хамаагүй" гэж Dating.com сайтын Ерөнхий захирал Мария хэлжээ. 

Мөн тус сүлжээнд бүртгэлтэй 2000 гаруй ганц бие залуусын 45 хувь нь "аавын гүзээтэй" болохоосоо огт ичдэггүй, бүр профайл дээрээ бичихээс ч татгалзахгүй гэжээ.

Сонирхолтой нь, нийт ганц биечүүдийн 70 хувь нь дасгал хийж, фитнест явж эхэлж байгаа тухайгаа уг сүлжээнд хуваалцжээ.

Эх сурвалж: The Guardian 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна