ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооноос гаргасан гомдлын дагуу Шадар сайд С.Амарсайханыг ЦЕГ-аас шалгаж буй гэх мэдээлэлд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодруулга өглөө.
Тэрээр "ХӨСҮТ-тэй холбоотой асуудлыг цагдаагийн газраас шалгаж байгаа. Харин албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг Цагдаагийн газраас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Одоогоор ЦЕГ-т ХӨСҮТ-ээс Монгол улсын Шадар сайдыг шалгуулах хүсэлт ирээгүй. Энэ мэдээллийг андуурагдсан мэдээлэл гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна