"Спутник V" вакциныг БНХАУ-д үйлдвэрлэнэ


ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан “Shenzhen Yuanxing Gene-tech” компанитай "Спутник V" вакциныг  БНХАУ-д үйлдвэрлэхээр тохиролцжээ.

Тус сангийн мэдээлж буйгаар,  БНХАУ-д 60 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх бөгөөд энэ нь 30 сая гаруй хүнийг вакцинжуулахад хүрэлцэнэ. Үйлдвэрлэлийг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

"Спутник V"  вакциныг одоогийн байдлаар хүн ам нь нийлээд 1.5 тэрбум давах дэлхийн 57 оронд бүртгээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна