Улс төрөөс холдож өгдөггүй, тэтгэвэртээ гардаггүй ганц л улстөрч байдаг нь Ц.Нямдорж. Сая нэг юм тэтгэвэртээ гарч, улс төрийн талбараас бууна уу гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болонгуутаа Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын дарга болгочихов. Улс төр, саарал ордондоо эргэн ирсэн Ц.Нямдорж саяхан жүжиг тавьж, улстөрчийн нүүрээр бус эгэл ардын баг өмсөн Т.Чимгээгийн ахтай уулзжээ.
Бас ч гэж овоо хөрөнгө, бэл бэнчинтэй өвгөн байнга л хослол өмсөж, Төрийн ордоны “мануул” шиг явдаг байсан бол гэнэтхэн тэтгэврийн өвгөний дүрд хувирав. Хуулиар дагнаж, хуулиар овоглодог туршлагатай, С.Чимгээ, Д.Содномдаржаа нарын хэрэгтэй хамгийн их хамааралтай хүн шүү дээ. Ноосон хар малгай өмсөж, пүүз углан шинэ имиж бүрдүүлсэн Ц.Нямдорж хувийн тоглолт хийх хэрэг байна уу даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна