Вакцин хийлгэсэн хоёр хүн халдвар авчээ


Улсын онцгой комиссын 10-р хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр вакцин хийлгэсэн хүмүүсээс халдвар илэрсэн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцин хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тун хийлгэснээр халдвар авах эрсдэлгүй болно гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгээд 14 хонож байж дархлаа тогтох учир вакцинд хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөх шаардлагатай" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна