Ж.Сүхбаатар: Ж.Ганбаатар наймаачин, хулгайч хуцаад байгаарай


Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэх үед гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нарын хооронд маргаан үүслээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох шаардлагагүй гэсэн байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсэн бол гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсэг орох саналтай байлаа. Хоёр гишүүний эсрэг тэсрэг байр суурь хоорондоо маргалдаж, улмаар барцалдаанд хүргэсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Надад итгэхгүй байна уу. Би хөндлөнгийн хяналт хийнэ" гэсэнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хүний тухай яриагүй байна. Хуулиа барих ёстой. Найзан дундаа ярьж болохгүй.  Чи ганцаараа мөнгөтэй юу, наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чи мөнгөөр юм хийдэг." хэмээн маргаан үргэлжилж, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын хуулийн тайлбарыг би хийе гэсэн үгийг ч хүлээж авсан. Үргэлжлүүлээд  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ ажлын хэсэгт шүүгчээр ажиллаж байсан хүн орж болох уу? Нэг тал дээр нь орж болно, нөгөө талд болохгүй гээд бичжээ. Үүнээс болж маргаан үүсч байна. гэсэн бол  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбат:  "Та нар юундаа бухидаад байгаа юм. Та нар энэ асуудлаа хойшлуул, муухай харагдаж байна. Энэ их хурлын гишүүдийн тал нь гэмт хэрэгтэй гэдгээ нотолж байгаа юм шиг л яриад байна хэмээн хатгав. Энэ хооронд хоёр гишүүний маргаан барьцалдаанд хүрснийг УИХ дахь Ажлын хэсэг салгаж, хэлэлцэх асуудлыг хойшлуулснаар өндөрлөв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна