Алтанбулагийн боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авна


Улсын онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр 15-18 цагийн хооронд зохион байгуулна.

Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна