Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн халдварын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
- Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх,
- Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ гурав, тав дахь өдөр нь PCR-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
- Тусгаарлах байранд эмчлүүлж эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
- Орон гэргүй, асрамж шаардлагатай иргэд, хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
- Тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
- ,
- Долоодугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна