“Johnson & Johnson” компанийн Балтимор дахь үйлдвэрийн ажилтнууд вакцины найрлагыг холихдоо алдаа гаргасны улмаас коронавирусын нийт 15 сая тун вакциныг хэрэглэх боломжгүй болжээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнс, эмийн чанарын газар /FDA/ үйлдвэрт шалгалт явуулах аж. Эмнэлгүүдэд хүргэгдсэн бүх вакцин Нидерландад үйлдвэрлэгдсэн учир аюулгүй гэдгийг FDA цохон тэмдэглэжээ. Харин Балтимор хот дахь үйлдвэрээс явуулах гэж байсан вакцины нийлүүлэлт шалгалттай холбоотой сул зогсолтын улмаас саатаж магадгүй байна.
“Чанарын шалгалтын явцад нэг багц вакцин стандартыг хангаагүй болохыг тогтоосон. Энэ багц вакцин нь үйлдвэрлэлийн эцсийн үе шатыг дамжаагүй” хэмээн “Johnson & Johnson” компанийн мэдэгдэлд дурдав.
АНУ-ын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөрийг түргэсгэхэд нь тус дөхөм болох “Johnson & Johnson” компанийн нэг тунт вакцинд ихээхэн итгэл найдвар тавьж байна.
АНУ-ын “Johnson & Johnson” компанид харьяалагддаг “Janssen” компанийн гарган авсан коронавирусын вакциныг нь онцгой нөхцөлд түргэвчилсэн журмаар бүртгэн авах тухай хүсэлтийг “FDA” 2 дугаар сарын 28-нд хүлээн авчээ. Эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатанд вакцин 85 хүртэлх хувийн үр дүн үзүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна