УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Архи үйлдвэрлэлтэй холбоотой хуульд хэд, хэдэн зүйлийг анхаарах ёстой. Өнөөдөр үйлдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүгд архинаас үүдэлтэй. Архидан согтуурахтай тэмцэх хуульд энэ талаар маш хатуугаар тусгаж өгөх ёстой. Архи үйлдвэрлэж байгаа үндэснийхээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эсэргүүцэж, хорих гээд байгаа зүйл огт биш шүү.
Гэхдээ төрийн бэлгэ тэмдэг, төртэй холбоотой зүйлээр архийг нэрлэдэг, үйлдвэрлэдгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өнөөдөр "Чингис хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийнхөө далбаа дээр байдаг Соёмбо гэдэг архи байна. Энэ бүхэнд зохицуулалт хэрэгтэй" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна