Амралтын өдөр согтууруулах ундаа худалдахгүй байхыг хуулийн төсөлд тусгах санал гаргалаа


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы асуудлаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс дараах хуулийн төсөлд дараах саналуудыг тусгаж өгөх талаар санал гаргалаа.

  • Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох
  • Цэгийн тоо буюу байршлыг цөөрүүлэх
  • Цагийн хязгаарлалт тогтоох
  • Үйлдвэрлэлд хяналт тавихаас гадна албадан эмчилгээтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулж өгөх
  • Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурах явдлыг хатуу хориглох
  • Чингис хаан, төрийн соёмб, төрийн бэлгэ тэмдэгтэй архины үйлдвэрлэлийг хориглох
  • Иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах зэрэг саналуудыг хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна