УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” ажлын хэсэг мэдээлэл өгч байна.
Уг мэдээллийн үеэр УИХ-ын хэд хэдэн гишүүн Монгол Улсын татварын байгууллагаас тус компанид тавьсан татварын актын талаар асуулт тавьж байлаа. Н.Алтанхуяг гишүүн л “УИХ-ын Түр хорооны ажлын шугамаар Сангийн яаманд саяхан ажиллах үеэр татварын өр огт төлөгдөөгүй гэж хэлсэн. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг нь төлөгдсөн гээд байгааг тайлбарлаж өгнө үү” гэж асуусан.
Энэ талаар Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулахдаа, Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компаниас хоёр удаагийн татварын актын төлбөр болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр татварын акт бүрэн төлөгдсөн гэв.
Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тайлбарлахдаа, Оюутолгой компанид 2018 онд 377 тэрбум, 2020 онд 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Үүний 377 тэрбум буюу 2018 оны татварын өрийн шийдвэрийг тус компани хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Лондонгийн арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
2020 онд 650 тэрбум татварын акт тавьсан. Татварын шинэ хуулийн дагуу маргаснаас үл хамааран маргаан эцэслэтэл актыг төлөх ёстой. Данс хаах хөрөнгө битүүмжлэх зэрэг үйл ажиллагааг явуулаад эхэлдэг болсон. Оюутолгойгоос дээрх татварын актын төлбөрийг 4 хуваагаад байршуулсан байгаа. Гэхдээ маргаан дуустал манай зүгээс татварын орлогоор бүртгээгүй байгаа гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна