БНАСАУ-д коронавирусын нэг ч тохиолдол илрээгүй хэвээр байна


Цар тахал дэгдсэнээс хойш БНАСАУ-ын эмч нар коронавирус илрүүлэх PCR шинжилгээг 21'600 хүнд хийсэн бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлэлд дурдсан байна.

БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэвээр байна гэж мэдээлэлд онцолсон байна. Түүнчлэн гуравдугаар сарын 12-18-ны хооронд 753 хүн коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд тэдний 131 нь томуу эсвэл амьсгалын замын цочмог вируст халдвартай төстэй шинж тэмдэгтэй байсныг дурджээ.  

Коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд БНАСАУ өнгөрсөн оны нэгдүгээр сараас хилээ бүрэн хаасан юм.

Олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд БНАСАУ-д 1.99 сая тун коронавирусын вакцин хуваарилах бөгөөд үүний 1.7 саяыг тавдугаар сар гэхэд нийлүүлэхээр төлөвлөж байна гэж ДЭМБ урьд нь мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна