Сөүл 2032 оны Олимпыг Пёньянтай хамтран зохион байгуулах хүсэлт гаргажээ


БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа 2032 оны зуны Олимпыг БНАСАУ-ын нийслэл Пёньян хоттой хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ хүргүүлснээ пүрэв гарагт мэдэгдлээ.

“ОУОХ-ны холбогдох комисст 2032 оны Олимпыг Сөүл, Пёньян хамтран зохион байгуулах хүсэлтийг бичгээр хүргүүллээ” гэж Сөүлийн засаг захиргаа мэдээлжээ.

ОУОХ энэ оны хоёрдугаар сарын 25-нд Австралийн Брисбен хотыг 2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор нэрлэсэн юм. Харин БНСУ-ын Засгийн газар болон Сөүлийн засаг захиргаа уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргах талаар ОУОХ-той зөвлөлдсөн байна.

2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор Брисбенийг сонгох шийдвэр хараахан эцэслэн гараагүй байгаа тул бусад хотуудтай үргэлжлүүлэн зөвлөлдөхийг Засгийн газар ОУОХ-ноос хүсжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 2019 оны есдүгээр сард байгуулсан Пёньяны хамтарсан тунхаглалдаа 2032 оны Олимпыг хамтран зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна