Э.Тэмүүлэн: Ковидоор эмнэлгийн гадаа нас барж байгаа бусдын жишгийг давтах хэрэггүй юм


Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа асуудлаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн байна.

Тэрээр “Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед зайлшгүй хөл хорио тогтоох шаардлагатай байна. Хүн амын дунд халдвар тархаж байгаа гол зам бол агаар дуслын зам. Халдвар аваад байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь ямар ч шинж тэмдэггүй байна. Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн балансаа барих гэж хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргасан байх. Гэвч одоо халдварын тоо улам өсөхөөс гадна хүндэрч байгаа хүний тоо нэмэгдэнэ. Тэрнийхээ хэрээр эрчимт эмчилгээний орнууд дүүрч, нас баралтын тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл тун удахгүй эрчимт эмчилгээний орнууд дүүрч хүмүүс эрчимт эмчилгээгээ авч чадахгүй нас барж эхлэх аюул ойрхон байна. Яг ийм байдал Бразил улсад болж байна. Иргэд эмчилгээ авч чадахгүй эмнэлгийн гадаа нас барж байгаа. Ийм жишээг уг нь бид давтмааргүй л байгаа юм.

Түүнчлэн иргэд вакцинд хамрагдсан гээд санаа амарч болохгүй. Ер нь 100 хувь үйлчилдэг вакцин гэж байхгүй. Хоёр дахь тунг хийлгэсэн ч маскаа зүүж халдвар хамгааллаа барих шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна