Улаанбаатарт маргаашаас хэрэгжиж эхлэх Засгийн газрын шийдвэрүүд


Маргаашаас/2021.04.03/ эхлэн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг дуустал нийслэл Улаанбаатарт Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдах юм. Үүнд:

Бямба, Ням гарагт амрах салбар:

Даваа-Баасан гарагт ажиллана: 

  • Үсчин, гоо сайхны газрууд
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон захын 30% нь ажиллана. 

Өдөр бүр ажиллах салбар:

  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчилнэ.
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчилнэ. Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийнэ.

Дээрх зах худалдааны төв болон хүнсний дэлгүүр бусад үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөний зохицуулалт:

  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглоно.
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Үйл ажиллагааг нь бүрэн зогсоох салбар:

  1. Ресторан
  2. Лоунж
  3. Саун
  4. Бассейн
  5. Алжаал тайлах төв
  6. Кино театр
  7. Үзвэр үйлчилгээ
  8. Бялдаржуулах төв
  9. Амралт сувилал
  10. Сургалтын төв ажиллахгүй.
     

14 хоногийн хугацаанд зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхээ Засгийн газраас мэдэгдсэн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна