АН-ынхан Дүнжингаравт 1200 хүн цуглуулж, “цэнгэлдэв”


Өнөөдөр АН-ынхан Дүнжингарав худалдааны төвд 1200 гаруй хүн цуглуулж, хурлаа хийв. Нам дагавал ковид тусахгүй гэдэг бичигдээгүй хууль үйлчлээд эхэлчихсэн бололтой. Ресторан, хоолны газар, цөөн хүн цуглардаг газруудын үйл ажиллагааг нь хааж, аж ахуйн нэгж байгууллагууд орлогоо барьж, тун хэцүүхэн цаг үеийг даван туулж буй.

Гэтэл нам нэртэй эрх баригчид нь таваас дээш хүн цуглуулахгүй гэсэн байтал мянган хүн цуглуулчихсан байхыг юу гэж ойлгох вэ. Өчигдөрхөн л АН-ын хуралд оролцох хүмүүсээс Covid-19 халдвар илэрсэн гэх мэдээ тарж байсан.  Шинжилгээ өгөх, вакцин хийлгэх гэж буй хүмүүсийг хүртэл мянга, мянгаар нь оруулдаггүй. Чухам л хууль, хүчнийхэн ирж, өндөр хяналт тавьдаг даа. АН-ын хурал нэртэй хүний хөлд дарагдсан цуглараанд ковидын халдвар тархахгүй гэсэн баталгаа хэн өгч чадах вэ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна