Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд нөөцийн махыг хүнсний 10 дэлгүүрээр дамжуулан худалдаж эхэллээ.
Орон нутагт коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа учраас томоохон зах, худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан.
Иймээс дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн аймгийн нөөцийн махыг худалдаанд гаргахаар шийдвэрлэж, бэлтгэл хангажээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний 10 дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Улмаар нөөцийн махыг 1.5-4 кг хэмжээтэй бэлтгэн нийлүүлсэн аж.
Ховд аймаг нь үүсч болзошгүй эрсдэлийг тооцоолж, махны нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн ба одоо 40 хоногийн нөөцтэй байна.
Гэрээ байгуулсан дэлгүүрт ямааны махыг кг тутамд 6200, хонины махыг 7200 төгрөгийн үнэтэй худалдана.
Мөн үхрийн мах кг тутамд 8200 төгрөгийн үнэтэй байх ба их хэмжээгээр бөөндөж худалдахгүй гэж албаны эх сурвалж хэллээ.
Ийнхүү өдөрт 1.5 тн махыг хэрэглэгчид нийлүүлэх аж. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын ЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллана.
Иймээс иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлж, махны хэрэгцээгээ хангах боломж бүрдлээ. Ингэхдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг баримтлахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн “Ховд мах маркет” болон “Хан Жаргалант-Ховд” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж, мах махан бүтээгдэхүүнийг нэрийн дэлгүүрээр дамжуулан зах зээлийн ханшаар худалдаж байна.
Нөөцийн мах худалдах дэлгүүрийн нэрсийг танилцуулбал:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна