ОХУ-д коронавирусын мутацид орсон хувилбарын 81 тохиолдол бүртгэгджээ


ОХУ-д Их Британийн гэгдэх коронавирусын мутацид орсон хувилбарын 81 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар тус улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова мэдэгдсэн байна.

Попова "Өнөөдрийн байдлаар Их Британийн гэгдэх коронавирусын омгийн 81, Өмнөд Африкийн зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь бид дэлхийн бусад улс орнуудтай "хавьталд" орж байна гэсэн үг юм. Бүх тохиолдол зөөвөрлөгдсөн. Одоо Европ, Ази, Өмнөд Африк, Африкийн орнуудад өргөн тархаж байна" гэжээ.

Тэрбээр ОХУ-д хязгаарлалт тогтоосноор Их Британийн гэгддэг вирусын омгийн тархалт харьцангуй бага байна. Тиймээс онц шаардлагагүй бол хилийн дээс алхахгүй байхыг зөвлөе" гэж Попова хэлсэн байна. 

Мөн тус улсын газар нутагт илэрсэн мутацлагдсан шинэ хувилбарыг судалж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна