Ковидын шалтгаантай нас баралт дөрвөн өдөр дараалан бүртгэгдлээ


Сүүлийн 24 цагт коронавирусний 831 тохиолдол батлагдсан нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Мөн сүүлийн хоногт нэг иргэн коронавирусний улмаас амиа алдсанаар нийт нас баралт 17 боллоо. Ингэснээр ковидын шалтгаант нас баралт дөрвөн өдөр дараалан бүртгэгдлээ.

Сануулахад, нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байгаа.  Өнөөдрийн байдлаар 11 хүний биеийн байдал маш хүнд, 60 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Халдварын тохиолдлууд нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо өсөх магадлалтай учраас дараа дараагийн эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь гол асуудал болоод эмч, мэргэжилтнүүд хэлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна