Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар ТЭРГҮҮЛЖ байна


2021 оны 03-р сарын 09-өөс өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 06-ны байдлаар нийт 115.000 иргэнийг дархлаажуулаад байна. Баянзүрх дүүрэгт 15 цэгт 23 багийн 313 эмч эмнэлгийн ажилтан болон цэг бүрд 2 тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.

Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн 3 цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт болзошгүй очер дараалал үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, иргэдтэйгээ холбогдон ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна