Монгол Улс болон Унгар улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал төсөл болох Сонгино дахь “Биокомбинат” ТӨХХК-ын шинэчлэл төслийн явцын мэдээг танилцуулъя.
Монгол Улс сүүлийн 3 жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч, нийт 7.5 сая ам. долларыг зарцуулсан байна.
Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.
Төслийн хүрээнд хийгдэх ажил
Ажлын хэсэг төслийн үйл явцтай танилцлаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 3-р сарын 12-ны өдрийн тушаалаар Монгол улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд холбогдох арга хэмжээг зохион байгуулах, төслийг шуурхай эхлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг шинэчлэлийн үйл явцтай танилцсан бөгөөд дараах ажлууд хийгдсэн байна:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна