Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ


Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тодруулбал, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын Цагдаагийн газар, НБОГ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Хөдөлгөөнт эргүүл энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна