Бразил улсад 24 цагийн дотор коронавирусын улмаас 4000 гаруй хүн амиа алдлаа


Бразил улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусээс үүдэлтэй 4000 гаруй нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн өндөр тоо юм. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, зарим бүсийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. 

Тус улсад өнгөрсөн оноос хойш коронавирусынн улмаас нийт 337'000 хүн амь насаа алдсан бол АНУ-д 556'000 хүн нас баржээ. Ерөнхийлөгч Жаир Болсонаро өвчний дэгдэлтийг багасгахын тулд хөл хорио тогтоохыг эсэргүүцсээр буй. Хөл хорио тогтоосноор эдийн засгийн хямрал болж, вирусээс ч илүү хүнд аюулд иргэдийг учруулна гэж тэр үзжээ. 

Бразил улсад нийт 13 сая коронавирусынн тохиолдол бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна