3 цаг илүү ажилласныхаа хариуд 17000 төгрөг авсан байжээ


Дархлаажуулалт эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 3 эмч хуваарилагдан ирсэн. Үүний нэг нь уг жиргээг бичсэн СЭМҮТ-ийн эмч.

Тухайн эмч нь Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулахаар 3 хоног ДХИС-д тусламжийн эмчээр ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа ажиллавал зохих цагаас илүү 3 цаг ажилласан учраас илүү цагийн хөлс болох 17.000 төгрөгийг тухайн эмчийн сарын цалинг харьцуулан бодож дүүргийн эрүүл мэндийн төвөөс шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Коронавирусын үед бусад дүүрэг, эмнэлгээс томилогдон ирсэн эмч, алба хаагчдын илүү цагийн урамшуулал, амралтын өдөр ажилласан хөлсийг хариуц байгаа бөгөөд ажлын 5 өдөр илүү цагаас бусад үеийн цалинг тухайн томилогдон ирж ажилласан эмчийн харьяа эмнэлэг, дэмт хариуцдаг.

Иймд иргэд та бүхэн баталгаатай, албан мэдээлэлд итгэхийг хүсэе!

Тухайн эмч ч гэсэн энэхүү жиргээндээ залруулга хийж, бусдын сэтгэл санааг үймүүлж, худал зүйлд автуулахгүй байхыг хүсэе!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна