Удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын нөхцөл байдал өмнөхөөс муудсаныг хүлээн зөвшөөрөв хэмээн The Independent сонинд бичжээ.
"Урьд өмнө тохиолдож байгаагүй олон сорилт бэрхшээлийг даван туулах ёстой хамгийн хэцүү нөхцөлд ч гэсэн ард түмний амьдралын нөхцлийг сайжруулах нь намын анхан шатны байгууллагуудаас хамаарна" хэмээн Ким Жон Ун онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн нэгдүгээр сард намын их хурлаас дэвшүүлсэн шийдвэрүүдийг биелүүлэхийг уриалсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар цар тахлын нөлөө, АНУ-аас авсан хориг арга хэмжээ зэргээс болж Умардын удирдагч амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулж буй ажээ.Үүний өмнө Ким өөрийн танхимын ажиллагааг шүүмжилж, гол эдийн засагчаа халан тэднийг шинэ соргог санаа гаргах чадваргүй гэсэн байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна