Д.Трампын жиргээнүүдийг нийтэд ил болгоно


НЬЮ-ЙОРК. /Fox News/. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын өмнө нь “Twitter”-т хийж байсан мэдэгдлүүдийг Үндэсний архив, баримт бичгийн бүртгэлийн газар нийтэд ил тод үзүүлэхийг зорьж байна.

Тус газрын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Д.Трампын “Twitter”-т өмнө нь хийж байсан мэдэгдлүүд төдийгүй устгагдаж байсан жиргээнүүдийг нь олон нийт чөлөөтэй үзэж болох хэмжээнд ил тод байлгахыг зорьж байгаа аж. Үүнээс гадна Америкийн засаг захиргаа тэр дундаа Д.Трампын засаг захиргаанд ажиллаж байсан төлөөлөгчдийн нийгмийн сүлжээнд нийтэлдэг бичлэгүүдийн хуулбарыг хадгална гэдгийг архивын газрын ажилтнууд цохон тэмдэглэв.

Д.Трампын мэдэгдлүүдийг хадгалж, Үндэсний архив, баримт бичиг бүртгэлийн газартай хамтран ажиллана гэдгээ “Twitter” компани мөн мэдэгдсэн байна. Харин Д.Трампын бичлэгүүдийг нийтлэх төлөвлөгөөгүй байгаагаа онцолжээ.

Д.Трампын “Twitter” хаяг ерөнхийлөгчийн албан тушаалаа хашиж байсан сүүлийн долоо хоногт хаагдсан юм. Түүнчлэн тэрбээр “Facebook”, “Instagram”-д нийтлэл оруулах боломжгүй болсон. Д.Трампыг дэмжигчид сонгуулийн дүнг батлахад нь Конгресст саад учруулахыг завдсаны дараа энэ бүхэн болсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна