Өчигдөр Баянзүрх дүүргийн вакцинжуулалтад гурав хоног ажилласан эрүүл мэндийн ажилтанд 17 мянган төгрөгийн цалин олгосон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тэгвэл энэ асуудалд тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хариу мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлд: "2021 оны 4-р сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа.
Энэхүү олгосон 17,006 төгрөг нь ТҮЭМ-6,3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу 1 цагийн цалин хөлсийг 1,5-аар тооцон нийтдээ 3 цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна