“Дэлгүүрээс гоё юм авч өгье” гээд зургаан настай дүүгээ хүчирхийлжээ

Админ
2020/08/25

Өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гараг /2020.08.22/-ийн 16.30 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт зургаан настай хүүхэд хүчирхийлүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, гэмт этгээд нь хохирогч охины бүл ах бөгөөд охиныг “Дэлгүүрээс гоё юм авч өгье, чихэр авч өгнө” хэмээн хуурч мэхлэн, дагуулан явж, эзэнгүй амбаарт хэргээ үйлдсэн нь эд мөрийн болон бусад нотлох баримтаар тогтоогдсон аж.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч О.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Т.Бэлгүтэй нар хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна