Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 4-р сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Хөл хорио тогтоох хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Оюу толгойн арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйл зориулах байсан" хэмээв.
Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан бөгөөд өнөөдрөөс энэ мөнгийг олгож эхэлнэ гэдгийг ЗГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна