Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Манай улс өмнө нь иргэн бүрдээ нэг дор бэлэн мөнгө олгож байгаагүй. Гэхдээ хүүхдийн мөнгө олгодог болон 1072 хувьцааны ногдол ашиг тараадаг дансыг ашиглаж өнөөдрөөс иргэдэд 300 мянган төгрөг олгож эхэлнэ. 7-10 хоногийн хугацаанд бүх иргэддээ 300 мянган төгрөг олгож дуусна гэж төлөвлөж байгаа. Оюутолгой компани гурван удаагийн гүйлгээгээр нэг их наяд 26 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ мөнгийг 3.3 сая хүндээ хуваахаар нэг хүнд 300 мянган төгрөг ногдож байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна