Вакцинд хамрагдсан тухай мэдээллээ E-Mongolia системээс авч болно


Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно.

Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой. Харин аж, ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болох юм.

Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг ч бүрдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос ирэх 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна