Жүжигчин Б.Навчаа: Хууль зүйн сайд миний нэр төрд халдсан асуудалд өмгөөлөгч авах зардалд дэмжлэг хүслээ


Жүжигчин Б.Навчаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтын талаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө XЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа билээ. Улмаас прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн, энэ хэргийг шалгаж байгаа юм.

Тэгвэл Б.Навчаа "Хоёр жил коронавирус гээд ажилгүй байсан, 0 заачихлаа. 10 сар цагдаагаар явахдаа өөрт байсан 18 сая төгрөгийг зарцуулаад дууссан. Хэрэв та дэмжиж байвал..." гээд ХААН банкны дансаа бичээд буй.

Одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулахад "Х.Нямбаатарын нэр хүндэд халдан, бусдад худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.14 дугаар заалтаар яллагчаар намайг татсан. Наймдугаар сард надад яллах дүгнэлт үйлдсэн. Шууд шүүх шилжих болчихож байгаа байхгүй юу. Тэр хүртэл би чимээгүй явсан. Хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм билээ. Надад арай ч яллах дүгнэлт үйлдчихгүй байх гэж бодож явсан юм. 

Би үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж байгаад би дургүйчээд фэйсбүүктээ бичсэн. Ард түмний хамгаалалт л намайг аварлаа. Хэрвээ тэр постыг бичээгүй байсан бол юу ч болох байсан юм билээ. Олон хүн эсэргүүцсэн учраас яллах дүгнэлтийг хүчингүй болгоод, хоёр дахь удаагаа хаагдсан. Сайд, гишүүн хүнтэй шүүхдэлцэх ёстой хэцүү юм байна. Х.Нямбаатарыг сайд болонгуут хуулийн байгууллагынхны хандлага тэс өөр болсон. Мэдүүлэг өгөх гээд очихоор баахан хүлээлгэнэ. Амжихгүй нь гээд хэлчихэж болно шүү дээ. Яллагдагчаар татъя, шүүхэд шилжүүлье л гэдэг" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.62
    2021/04/09

    Навчаа болимоор юм.Залуу хүний ажлыг хийлгээч ээ.Хогийн зантай авгай вэ

    Хариулах