Улсын хэмжээнд 584,347 хүнийг вакцинд хамруулжээ


Коронавирусын эсрэг вакцинжуулалтын явцын мэдээллийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 160 улсын 650 сая хүн коронавирусын эсрэг вакцинд хамрагдаад байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,143 иргэн дархлаажуулалтад хамрагдаж, ингэснээр вакцин хийлгэх ёстой 1 сая гаруй иргэний 40 гаруй хувь нь нэгдүгээр тун хийлгээд байна. 

Мөн 20 аймагт 21,337 иргэн вакцин хийлгэснээр нийт 96,940 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Орон нутагт одоогоор эмч эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний баг үйл ажиллагаа нь үл тасалдах ААН-үүдийн ажилчид  дархлаажуулалтад хамрагдаж байна.

Монгол Улсын хэмжээнд 55,480 хүнийг шинээр дархлаажуулснаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584,347 боллоо" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна