Харуулын даргаа буудан хөнөөсөн цэргүүдийг баривчилжээ


Говь-Алтай аймгийн Алтай суманд байх Хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставт хоёр цэрэг харуулын дарга Г-г буудаж хөнөөгөөд зэвсэглэж зугтсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл орон нутгийн иргэдийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж, зугтсан хоёр цэргийг аймгийн цагдаагийн алба хаагчид  мөрдөж, баривчилсан байна. 

Тодруулбал, өчигдөр орой Чандмань богд хилийн харуулд үүрэг  гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х,  Орхон аймаг Баян-Өндөр сумаас татагдсан 19 настай М нар нь Чандмань богд хилийн харуулд үүрэг  гүйцэтгэж байгаад харуулын даргыгаа АКМ маркийн буугаар цээжин тус газарт нь гурван удаа буудаж хөнөөгөөд, зугтсан байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна