Мьянмарын цэргийнхэн энэ оны хоёрдугаар сард засгийн эрхийг авснаас хойш 600 орчим хүн амиа алдлаа гэж тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас пүрэв гарагт мэдээлжээ.
Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, Мьянмарт дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 598 хүн амиа алдаж, 2847 хүн саатуулагдаж, 38 хүнд ял ногдуулсан байна.
Мьянмарын иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэн орон даяар тайван жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа бол цэргийхэн одоо орон нутагт өрнөж буй жагсаалыг таслан зогсооход түлхүү анхаарах болжээ.
Мөн хунтын хүчнийхэн галт зэвсгээс гадна тэсрэх бөмбөг, автомат буу хэрэглэх болоод байгааг Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооноос анхааруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна