Африкийн орнууд 33.8 сая тун вакцин хүлээн авчээ


Африкийн орнууд “COVAX” хөтөлбөр болон хоёр талын гэрээнүүдээр дамжуулан коронавирусын 33.8 сая гаруй тун вакцин хүлээн аваад байна гэж Африкийн Холбооны эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ.

Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ сарын 8-ны байдлаар тивийн хэмжээнд ойролцоогоор 12.9 сая тун вакциныг тарьсан байна. 

Африкийн орнуудаас Сейшелийн арлууд, Маврики хүн амныхаа 20 хувийг вакцинжуулахад хүрэлцэх вакцин хүлээн авчээ. 

Мөн Мароккод хамгийн олон буюу дөрвөн сая гаруй тун вакциныг тарьжээ.  

Коронавирусын вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй, 50 болон түүнээс дээш насны хүмүүс байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв. 

Африкт пүрэв гаргийн байдлаар коронавирусын халдварын 4'301'375 тохиолдол илэрснээс 3'868'129 хүн эдгэрч, 114'598 хүн нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна