Цэргийн штабын офицеруудад төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр сургалт оржээ


Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын офицеруудад “Албан хэрэг хөтлөлт”, “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт онлайн сургалтыг дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн оржээ.

Сургалтыг НЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан, хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн сургалт, судалгааны төвөөс хийж байна.

Сургалтын агуулга, арга зүй, сургагч багшийн ур чадварт алба хаагчдын сэтгэл ханамж маш өндөр, сургалт үр дүнтэй байгаа нь сургалтын дараах асуулгын үр дүнгээс харагдаж байна гэж Нийслэлийн сургалт судалгааны төвөөс мэдээллээ.

Нийслэлийн сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж, 2017 оноос хойш нийт 7000 гаруй албан хаагчдыг 22 төрлийн сургалтад хамруулаад байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна