Жорж Флойдыг хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэж дүгнэжээ


Хар арьст иргэн Жорж Флойдыг хөнөөсөн цагдаа Дерек Шовены шүүх хурал АНУ-д үргэлжилж байна. Өчигдөр эмнэлгийн шинжээчид талийгачийн цогцост хийсэн шинжилгээний дүгнэлтээ шүүхэд танилцуулжээ. Шинжээчид талийгаачийг хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас барсан гэж дүгнэжээ. Шүүх хуралд оролцсон шинжээч Мартин Тобин “Хүчилтөрөгчийн дутагдал нь тархи болон цусан хангамжинд нөлөөлж нас барахад хүргэсэн болохыг тогтоолоо. Видео бичлэгээс харахад хохирогчийн амьсгалын зам нээлттэй байсан. Тийм болохоор хүчилтөрөгчийн дутагдал нь түүний хэрэглэсэн эм бэлдмэлтэй холбоотойгоо байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Шинжээч хэдийгээр хүчилтөрөгчийн дутагдлыг талийгаачийн хэрэглэсэн эмийн бодисын нөлөөгөөр үүссэн байж болохыг тэмдэглэж хэлсэн ч шүүх хурал шүүгдэгчид ашиггүйгээр эргэх нөхцөл бүрдлээ хэмээн хэвлэлүүдэд бичиж байна. Сэжигтний өмгөөлөгч Форж Флойдыг өвчний учир нас барсан гэж нотлохыг оролдож байгаа билээ.

Африк гаралтай Жорж Флойд гэгч цагдаа нарт саатуулагдах үедээ амиа алдаж, АНУ даяар дуулиан болж, гурван мужид онцгой байдал зарлаж байсан юм.  Дерек Шовен буруутай нь батлагдвал 40 хүртэлх жилийн ял сонсох магадлалтай байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна