Истанбулаас тусгай нислэгээр 242 иргэнээ татан авлаа


Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 21.28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд тус нислэгээр 242 иргэн эх орондоо ирсэн тухай УОК-ын Шуурхай штаб мэдээлэв. 

Тус нислэгээр ирсэн иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлав. 

УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа 2500 иргэнийг татан авахаар төлөвлөсөн.

Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 141 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна