Герман улсад коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 13'245-аар нэмэгдэж, 3'011'513 боллоо гэж Роберт Кохагийн нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.
Сүүлийн 24 цагт халдвар авсны улмаас 99 хүн нас барснаар, нас барсан нийт тохиолдлын тоо 78'452-т хүрсэн байна.
Одоогийн байдлаар Герман улсад хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа ч өвлийнх шиг хатуу биш юм. Сургууль, цэцэрлэг, үсчин, гоо сайхны газрууд, цэцэг, номын дэлгүүрүүд нээлттэй байгаа бөгөөд коронавирусын шинжилгээгүйгээр зөвхөн супермаркетуудаар үйлчлүүлэх боломжтой байна.
Халдварын тохиолдол нэг, хоёрдугаар сард буурсан боловч гуравдугаар сараас дахин нэмэгдэж эхэлжээ. Мэргэжилтнүүд үүнийг илүү хурдан халдварладаг хувилбар тархсантай холбон тайлбарлаж байна. Хязгаарлалтын арга хэмжээг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл сунгасан боловч дахин чангатгаж магадгүйг анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна