ОХУ-ын "Спутник V" коронавирусын вакциныг Энэтхэгт бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Энэтхэг уг вакциныг бүртгэсэн 60 дахь улс болсон байна.
"Спутник V" нь Энэтхэгт хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусын гуравхан вакцины нэг болсныг онцолжээ. Тус улс мөн Оросын вакциныг бүртгэсэн орнуудаас хамгийн олон хүн амтай нь юм.
Оросын вакциныг онцгой байдлын үед ашиглах журмаар бүртгэсэн байна. Ингэхдээ ОХУ-д явуулсан эмнэлзүйн туршилтуудын үр дүн болон Энэтхэгт “Dr. Reddy’s Laboratories” компанитай хамтран явуулсан эмнэлзүйн нэмэлт туршилтын гуравдугаар үе шатны мэдээллийг харгалзан үзжээ.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мөн Энэтхэгийн эм үйлдвэрлэгч томоохон компаниудтай (“Gland Pharma”, “Hetero Biopharma”, “Panacea Biotec”, “Stelis Biopharma”, “Virchow Biotech”) жилд 850 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна