Өчигдөр Тод манлай уяач Д.Даваахүү хулгайн замаар Дорнод аймагт зорчин, түргэвчилсэн оношлуураар батлагдан тусгаарлагджээ. Түүнээс болж Дорнод аймгийн Цагаан овоо сумынхан долоо хоногийн хугацаанд "тэг зогсолт" хийхээр болсон талаар эх сурвалж мэдээллэж байна.
Д.Даваахүү нь 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр ковидын халдвар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон хэрнээ хулгайн замаар зорчин Цагаан-Овоо сумын нутгаас Батхаан багийн нутаг дэвсгэрт оторлож байсан 2-3 малчин өрхөөр оржээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр маш их хүний бухимдлыг төрүүлсэн.
Тэгвэл өнөөдөр түүний зээ охин Б.Дариа өөрийн цахим хуудаснаа ийн залруулжээ:
За нэг юм хэлж тодруулахгүй бол болохгүй нь ээ!
Миний өвөө Д.Даваахүүгийн талаар буруу ташаа мэдээлэл яваад, учрыг ухахгүй, ухаж ойлгохыг ч хүсэхгүй ховоор хооллогч сайтууд нь хуулж тавиад, хүний мууд дуртай хүмүүс дагаж сэвээд байгаа учир энэ тайлбарыг хийхэд хүрлээ. Миний өвөө төрд данстай, түмэнд нэртэй адуучин хүн. 11 сараас хойш одоог хүртэл Хэнтий, Дорнодын зааг нутагт оторлож явааг нь түмэн мэднэ ээ. Эмээгийн минь бие чилээрхэж өвөө минь 4 сарын 1нд УБ-т ирээд эмнэлэгт хэвтүүлээд, 10ны хөл хорионоос 3 хоногийн өмнө буюу 7нд адуу руугаа буцсан. Буцахаасаа өмнө журмын дагуу шинжилгээ өгч СӨРӨГ хариугаа аваад адууруугаа хөдөлсөн юм аа. Эртний танил болох хүний /нэр ус, хашдаг албыг нь мэдэж байгаа ч бичсэнгүй/ дайгдаж замдаа буух гүйлтын дагуу тухайн хүнийг Хэнтийд буулгаад цааш явсан. Хэнтийд буусан хүнээс корона вирус илэрсэн тул өвөөг минь өчигдөр Дорнод аймагт тусгаарласан.
Хүнийг нэр устай, зураг хөрөгтэй нь ингэж тавьж болдог юмуу. Нөгөө хүний эрх хамаагүй юу? Энэ аюулт тахлаар та бидний хэн ч өвдөж, хайртай гэр бүлийн минь хэнийг ч ялгахгүй тусна шүү дээ. Хүмүүсийн бичиж байгаа шиг адууны наймаа, тусгаарлалтаас оргож тэнэж явсан мэт зүйл огт болоогүй, тийм завтай ч хүн биш.
Манай гэр бүл халдвар хамгаалалтын дэглэмээ маш сайн барьдаг, ямар ч дүрэм журам шийдвэр зөрчөөгүй гэдгийг мэдэгдье. Өндөр настай өвөөг минь элдвээр хэлж зүхэхгүй байхыг хүсье.
/жич: шинжилгээний хариу, Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг хавсаргав. Ухаж шалгамаар байвал явсан газар, огноо, камерийн бичлэг шалгаарай/
Эрүүл энхийг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.191
Saihan ovoo emee hoert n eruul enh urt udaan naslahiig husen erooe.Mundag ach ohin bna shuu.
Хариулах202.126.90.44
Nas nambatai hun horio tseeriin deglem zorchin tegj y j bolohgui l dee ner huntei hun gd uur huuli bhgui sh dee huuli hun burd Adil tegsh uilchleh yostoi
Хариулах73.48.159.194
Ene hun jurminha daguu l yvj bga hun de huuli durem zurchuud yvaad bsan ym haragdahgui bga ym bish uu hunii ner hundiig unagah oroldlogo bitgii hiij bai ta nar
192.82.81.102
эхлээд уншчаад хуцааач
66.181.161.18
сайхан буурал хурдан эдгээрэй сайтууд болсон болоогүй худлаа мэдээлэл тараахаа болиосой. хүмүү ч жаахан бодитоор хандаасай даа
Хариулах192.82.81.102
өвөөд нь сайн сайхан бүхнийг хүсье
Хариулах